Mobinet Share Beta

Мобинет компани нь өрхийн интернэтийн хэрэглэгчиддээ интернэтээр түргэн шуурхай
файл дамжуулах, солилцоход нь зориулан MOBINET SHARE үйлчилгээг нэвтрүүлж байна.

Тус үйлчилгээг зөвхөн Мобинетийн өрхийн интернэтийн хэрэглэгчид
Хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан нэвтэрч орон ашиглах боломжтой болно.

Нэвтрэх:

Mobinet Share үйлчилгээг ашиглах энгийн алхам
  1. Mobinet Share-т нэвтрэх (Өрхийн интернэтийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглах)
  2. Mobinet Share-т байрлуулах файлаа сонгож upload хийх
  3. Файл татаж авах холбоосыг хүлээн авах
  4. Холбоосыг файл татаж авах хүндээ дамжуулах

Хэрэглэгч 1 удаад 1024MB хүртэл хэмжээтэй файлыг 2 сонголттойгоор байршуулах боломжтой

  1. НИЙТИЙН буюу 7 хоногийн хугацаатайгаар байршуулах ба тус файлын линк, холбоос нь НИЙТИЙН ФАЙЛУУД хэсэгт байршиж олон нийтэд нээлттэй харагдана. Тухайн хугацаанд ямар нэгэн хандалт орж ирээгүй тохиолдолд системээс автоматаар устана.
  2. ХУВИЙН буюу 90 хоногийн хугацаатайгаар байршуулах ба тус файлын линк, холбоос нь зөвхөн тус хэрэглэгчид харагдана. Тухайн хугацаанд ямар нэгэн хандалт орж ирээгүй тохиолдолд системээс автоматаар устана.